Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хєтєлбєрийн газар


Монгол бөхөнгийн тухай баримтат киноны ажил эхэллээ

Saiga calf

Дэлхийд цор ганц Монгол оронд үлдсэн монгол бөхөн хэмээх тууртны биологийн онцлог, учирч буй аюул занал, хамгааллын ач тусыг харуулсан бүрэн хэмжээний баримтат кино бүтээхээр эхний зураг авалтыг 2008 оны 5-р сарын сүүл, 6-р сарын эхэн үеэр хийгээд ирлээ.

Баримтат киног Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Монголын Шинжлэх Ухаан Танин Мэдэхүй, Байгаль Орчны Кино Нийгэмлэгтэй хамтран бүтээж байна.
Эхний зураг авалт нь бөхөнгийн төллөлтийн үеийн онцлогийг харуулжээ.
Ийнхүү Монгол бөхөнгийн талаарх дүрс бичлэг, гэрэл зураг сэлтийн сан хөмрөг шинээр бүрэлдэн бий болох таатай боломж бүрдэж байна.
Тун ч үргэмтгий энэ амьтныг дэргэдээс зураглана гэдэг хэн хүний хийгээд байх ажил биш ажээ. Зураг авалтын багийнхан бөхөнг үргээж цочоолгүй, байгаль дээр оршин байдаг тайван байдлаар нь зураглахын тулд зуны аагим халуунд багагүй тэвчээр заасан ажлыг тун амжилттай гүйцэтгээд иржээ.
"Бөхөнгийн амьдрал" баримтат кино ирэх жилийн дунд үе гэхэд үзэгчдэд хүрэх юм. Монгол бөхөн судлал, сурталчилгаанд чухал үүрэг гүйцэтгэж байгаа багийнхандаа амжилт хүсье!



Waste of Royal rite of Sutai Mount

2008.06.20.Сутай хайрханыг тайх төрийн ёслолд Дэлхийн байгаль хамгаалах сан анхаарал хандууллаа

Энэ сарын 17-18-ны өдөр болсон төрийн энэхүү тахилгад ойролцоогоор 600 орчим машин хөлөглөсөн 4000 гаруй хүн оролцлоо.

Сутай хайрхан нь Монгол Алтай нурууны цаст өндөр оргилуудын нэг билээ. Ховд, Говь-Алтай аймгуудын хил дээр орших энэ хайрхныг нутгийн олон он удаан жил шүтэн дээдэлсээр ирсэн.
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар энэ тайлга ёслолд оролцогсодыг байгаль орчинд аливаа хор хохирол учруулахгүй байхыг уриалан, хамтран ажиллаа. Байгаль дэлхийдээ хүндэтгэлтэй хандах үзлийг төлөвшүүлэхэд нэмэр болох үүднээс бид Сутай сан-ыг төвд, монгол хэл дээр хэвлэн нутгийн олонд тараасан юм. Хүн байгаа газар хог дагадгийн үлгэрээр хол ойрын гийчдийн тарьсан хог хараа хяналтгүй орхигдох вий гэсэндээ бид энэ тал дээр түлхүү анхаарсан юм.  Бусад тахилгуудын гашуун туршлагыг давтуулахгүйн тулд аль болох бүх хүмүүст хог хаягдлаа бидний бэлтгэсэн саванд хадгалахыг санал болсныг хүмүүс тун уриалагхан хүлээн авч байсан нь сайшаалтай. Ингээд төрийн тахилга өндөрлөсны дараа тэндэх хог хаягдал ачааны машины гурван тэвш дүүрсэн байлаа.
Л.Алтанцэцэг (Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн ажилтан)



2008.06.10. Байгаль хамгаалагчдын холбооны дамжуулах станцыг санаатайгаар эвдсэн этгээдүүд илэрчээ

Ховд аймгийн цагдаагийн хэлтэс, Ирвэс-3 шуурхай баг хамтран Зэрэг сумын Бургасан багийн малчин А, Б нар бүлэглэн үйлдсэн болохыг тогтоожээ.

Тэдний энэ хэрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153.1-ээр шийдвэрлэгдсэн байна. Өөрөөр хэлбэл гэмт этгээдүүд уг төхөөрөмжийн үнэ өртөг болох 1 сая 100 мянган төгрөгийг нөхөн төлөөд зогсохгүй 1 жилийн тэнсэн харгалзах ял авчээ. Ингэснээрээ тэд бусдыг хохироох гэсэн биш өөрсдийгөө яланд унагалаа.

Л.Алтанцэцэг (Алтай Соёны бүсийн салбар)

2008.05.24.Судалгааны баг эргэж ирлээ

Press conference "Migration of Mongolian Gazelle"

Цагаан зээрийн олноор шилжин хил дамнан нүүдэллэх болсон шалтгааныг судлахаар Сүхбаатар аймгийг зорьсон багийнхан байдал ямар байгаа талаарх мэдээллийг олон нийтэд хүргэлээ.

Хилийн чинад дахь усны ç¿ã тэмүүлсэн цагаан зээр хэдэн зуугаараа бөөгнөрөн, хил болон төмөр замын торыг дайран гарах гэж оролдоод зарим нь орооцолдон шархдсан байжээ. Ялангуяа Оросын талын олон давхар торонд ус ундгүй, гарах гарцгүй хашигдсан байдалтай байсан гэнэ.
Мөн айлын гадуур ус эрсэн зээр нохойд хөөгдөж баригдсан сэг зэм ч таарчээ. Усгүйн дээр эрүү хөдөлгөх өвсгүйгээс эцэж сульдсан зээрүүд үргэн зайлах ч чадваргүй болсон байжээ. Оросын тал хилийн тороо нээж нүүдэллэх хөдөлгөөний саадыг түр ч атугай арилгасан мэдээ ирсэн. Харин тун удалгүй манай орны зүүн аймгуудад байгалийн гамшигт үзэгдэл тохиолдон олон хүний алтан амь авч одсоныг бид мэдэж байгаа. Зарим хүмүүс цагаан зээр үүнийг зөгнөсөн ч гэх нь бий.
Дэлгэрэнгүй мэдээллийг
chimeddorj@wwf.mn õàÿãààð õàíäàí àâ÷ áîëíî.

dzeren_na_ITS.jpg

Зэрлэг тууртны хувь тавилан хаашаа эргэх нь вэ?

2008 оны 5-р сарын 14-ний өдөр Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн ОХУ дахь салбараас сүүлийн долоо хоногт Дорнод аймгийн Дашбалбар сумын Эрээнцавын нутагт цагаан зээрийн сүрэг их хэмжээгээр бөөгнөрч Монгол-Оросын хилд тулж хилийн торонд олноороо орооцолдон байгаа тухай эмгэнэлтэй мэдээг бидэнд ирүүллээ.

Энэхүү мэдээллийн дагуу бид Хил хамгаалах ерөнхий газартай хамтран, холбогдох суман ангиудаас тодруулахад үнэхээр энэ орчимд цагаан зээрийн сүрэг урьд өмнөх жилүүдээс илүү олноор бөөгнөрч байгаа гэж мэдээллэв. Энэ газарт цагаан зээрийн сүргийн мэдээлэл, шилжилт хөдөлгөөнд хилийн тор саад учруулж байгаа эсэх, олноор бөөгнөрөх болсон учир шалтгааныг урьдчилан тогтоох зорилгооор Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар ШУА-ийн Биологийн хүрээлэнтэй хамтарсан судалгааны баг 5-р сарын 15-ны 17 цаг орчимд хөдөллөө. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бид удахгүй хүргэх болно.

Монголын төдийгүй дэлхийн цагаан зээрийн популяцийн үндсэн цөм нь Монгол орны зүүн, зүүн өмнө хэсэгт, сүүлийн арван жилд салсан тусгаар популяцууд нь өмнө болон баруун аймгуудын зарим нутагт байна. Дэлхийд онгон байдлаараа үлдсэн тал хээрийн зэрлэг тууртны хамгийн сүүлчийн цөм сүрэг Монгол орны дорнод тал хээрт байна гэж судлаачид цохон тэмдэглэдэг.

XX зууны эхэн үе хүртэл цагаан зээрийн дэлхэц нутаг Монголын бүх хээр тал, ойт хээрийн ихэнх хэсэг, Оросын Чуйн тал, Дагуурын тал хээр болон Хятадын зүүн хойд нутгийг хамарч, бараг 1 сая орчим ам км өргөн уудам нутагт тархаж нүүдэллэдэг байжээ. Өнөөдөр цагаан зээрийн тархац нутаг нь улам бүр багасч, хамгийн элбэг газраа цөөрч зөвхөн Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Дорноговь аймгийн тодорхой хэсэг газарт нутагшиж, Монголын бусад нутагт хэсэг хэсэгхэн газар цөөн тоотой тасархай сүрэг үлдээд байгаа юм.

Ё.Онон onon@wwf.mn



2008.04.21 Байгаль орчны сэдэв дор хуулийн болоод төрийн бус байгууллагууд нэгдэж байна

mobile training

Монгол орны амьтан, ургамлын хууль бус худалдаалалтыг таслан зогсооход хууль хяналтын байгууллагын оролцоог нэмэгдүүлэх хөдөлгөөнт сургалтыг 4-р сарын 13-21-нд зохион байгууллаа

Энэхүү хөдөлгөөнт сургалтад Увс аймаг дахь Боршоо, Баян-Өлгий аймаг дахь олон улсын Цагаан нуур, Ховд аймаг дахь Ярант, Говь- Алтай аймаг дахь Бургастай зэрэг хилийн боомтуудын Хил хамгаалах алба, Гаалийн хяналт шалгалт, Хил гүний хяналт шалгалтын холбогдох албадын нийт 150 орчим хүн хамрагдлаа.

"Амьтан, ургамал тэдгээрийн эд зүйлийн хууль бус худалдаалалтыг зогсооход хууль хяналтын байгууллагын хамтын оролцоог нэмэгдүүлэх" энэхүү хөдөлгөөнт сургалтын багт Хууль зүй, дотоод хэргийн яам, Хил хамгаалах ерөнхий газар, Улсын мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, CITES-ийн Монгол талын удирдан зохицуулах зөвлөл зэрэг байгууллагуудын мэргэжилтэн, холбогдох албаны хүмүүс багтсан нь сургалтыг өндөр үр дүнд хүргэсэн юм.

Эдгээр олон байгууллагын мэргэжилтнүүдийн гайхамшигтай хамтын ажиллагаа нь эвтэй бол хүчтэй гэдгийг харуулах бодит жишээ болж чадсан юм. Дэлгэрэнгүй мэдээллийн та сургалтын багийн ажлын тайлангаас үзнэ үү!



Local PA's map

2008.04.03. Монгол улсын хэмжээн дэх Орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн мэдээллийг газар зүйн мэдээллийн системд нэгтгэлээ

Орон нутгийн тусгай хамгаалалттай газрын мэдээллийг нэгтгэж газарзүйн мэдээллийн системд оруулах ажлыг 2007 оны 5-р сараас эхлэн Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Харилцаа Геодези Зурагзүйн Газар хамтран зохион байгуулсан билээ.


Сүүлийн жилүүдэд нутгийн удирдлага, ард иргэд газар нутгаа ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын лицензтэй талбайгаас ангид байлгах зорилгоор газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад олноор хамруулах болжээ. Газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтанд байлгах энэхүү үндсэн зорилго, үндэслэл алдагдахад хүрээд байгааг та бүхэн бидний ажлын тайлангаас тодорхой харж болох юм. 



2008.03.28. Ховд хотноо Буянт голын ус ашиглагчдын зөвлөгөөн боллоо

Энэхүү зөвлөгөөн нь өдөр ирэх тусам хомстож байгаа усны нөөцийг зүй зохистой хэрэглэх тогтвортой механизмыг бий болгоход чухал ач холбогдолтой, цагаа олсон ажил боллоо хэмээн оролцогчид дүгнэж байна.

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Швейцарийн хөгжлийн агентлаг (GTZ) хамтран 3-р сарын 11, 12-нд зохион байгуулсан тус зөвлөгөөнд орон нутгийн холбогдох байгууллагууд болон Усны хэрэг эрхлэх газраас чамгүй ач холбогдол өгөн оролцлоо.

Зөвлөгөөнөөс тал бүрийн байгууллагуудад зориулсан зөвлөмж гаргасан нь ямарваа ус ашиглагчдын зөвлөл, холбоо, эсвэл нөхөрлөл мэтийн байгууллыг байгуулахад маш дөхөмтэй ажил болсон байна.



PoWPA's conference 15-16.Nov.2007

2007.11.15-26. Монгол дахь байгаль хамгааллын салбарт хүчин зүтгэдэг байгууллагууд ТХГН-ын төлөө хуран чууллаа

БТЗ-ийн Конвенцийн оролцогч талуудын хуралдаан хоёр жил тутам болдог бөгөөд 2004 оны ээлжит хуралдаанаараа “Тусгай хамгаалалттай газар нутгийн хөтөлбөр” (ТХГН-ийн хөтөлбөр)-ийг баталсан юм.

Тус хөтөлбөрийн Монгол дахь хэрэгжилтийг хангах талаар байгаль орчны чиглэлийн үйл ажиллагааг дэмжигч талуудын зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо 2007 оны 11-р сарын 15-16-нд болж өнгөрлөө... дэлгэрэнгүй


Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын хамгааллаа голлон чиглүүлдэг амьтад

Цагаан зээр
Цагаан зээр
©  WWF Canon/ H. Jungius

2008.04.05

GAP анализ буюу орхигдлын үнэлгээ хийх ажлын эхний шатны тайлан гарлаа

Энэ ажил Монгол оронд байгаль хамгааллыг "мөрөөдлийн" түвшинд хийх боломжийг нээх чухал алхам байж болох юм. Ямартай ч та бүхэн Монголд анх удаа цогцоор нь хийж байгаа энэ ажилд өөрсдийн санал бодлоо харамгүй хуваалцана гэдэгт итгэлтэй байна. 

onon@wwf.mn, sanjmyatav@wwf.mn  

Увс аймагт аялал жуулчлал хөгжүүлэх хөтөлбөр (2008-2016он)-ийг боловсруулж дууслаа.

WWF Mongolia Conservation Program
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хєтєлбєрийн газрын Байгаль хамгаалах хєтєлбєр (2005-2010)
© WWF-MN

2008.04.02

Увс аймгийн хилийн 2 заставтай хамтран аргаль хонины шилжилт хөдөлгөөнд хийсэн судалгааны мэдээ ирлээ

design & technology by getunik.com