Ховор амьтны хамгаалал

Snow leopard (<i>Uncia uncia</i>).
Snow leopard (Uncia uncia).
© WWF-Canon / Chris Martin BAHR

 




Монгол улсын хэмжээнд сvvлийн 10 гаруйхан жилийн дотор ховор болон элбэг ан амьтдын тоо толгой багассаар сvйрлийн ирмэгт ирээд байна.

Тухайлбал, 1980-иад онд 40,000 орчим аргал хонь, 140,000 орчим халиун буга тоологдож байсан бол 2001, 2004 оны тооллогоор 13,000 орчим аргаль хонь, 10,000 орчим халиун буга тоологдож, 2000 оны тооллогоор 5000 орчим байсан монгол бєхєн 2005 онд 1500 орчим монгол бєхєнтэй гэсэн дvн гарсан. Ховор, нэн ховор амьтдын тоо толгой арав гаруйхан жилд 70-90 хувь огцом буурч байна. Ховор амьтнаар ч зогсохгvй элбэг гэж vзэгддэг агнуурын ач холбогдолтой амьтад тарвага, цагаан зээр зэрэг амьтдын тоо толгой ч цєєрсєєр байна. Монгол улсын Засгийн газар 2005 онд ховор амьтны жагсаалтад тул загас, баавгай 2-ыг оруулсан явдал нь нэг талаас эдгээр зvйл амьтдыг хамгаалах статус єндєр болж байгаа боловч нєгєє талаас ан амьтад ховордсоор сvйрлийн ирмэгт байгааг илэрхийлж байгаа юм.

Ан амьтдыг сvйрлийн ирмэгт хvргэж байгаа нэг том хvчин зvйл бол ангийн гаралтай тvvхий эд, бvтээгдэхvvний зохисгvй буюу хууль бус худалдаа юм. Vvнийг ихэнх хvмvvс хулгайн ан ихэсээд ан амьтан цєєрч байна гэж ойлгодог нь єрєєсгєл талтай.

Тиймээс, Монгол оронд хууль бус агнуурыг бууруулах нєхцєл боломж бол ангийн гаралтай эд зvйл, тvvхий эдийн худалдааг хязгаарлах явдал юм.

Ан амьтны тvvхий эд зvйлийн хууль бус худалдаа дэлхийд хар тамхины дараагаар ордог бол монголд алтны дараагаар орох зах зээл бий болж магадгvй байна.
Иймд Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хєтєлбєрийн газар ан амьтны тvvхий эд зvйлийн худалдааг хязгаарлах зорилгоор эрхзvйн орчинг сайжруулах, хуулийн хэрэгжилтийг хангах ажлуудыг дэмжин ажиллаж байна.



Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд бидний явуулж буй vйл ажиллагаа

Ан амьтны тvvхий эд зvйлийн хууль бус худалдаа дэлхийд хар тамхины дараагаар ордог бол монголд алтны дараагаар орох зах зээл бий болж магадгvй байна.

Иймд Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хєтєлбєрийн газар ан амьтны тvvхий эд зvйлийн худалдааг хязгаарлах зорилгоор эрхзvйн орчинг сайжруулах, хуулийн хэрэгжилтийг хангах ажлуудыг дэмжин ажиллаж байна.



Манай дэмжлэгтэйгээр хэрэгжvvлж буй "Хууль бус агнууртай тэмцэх Ирвэс шуурхай баг"-ийн сvлжээний товч танилцуулга


Дэлхийн Байгаль Хамгаалах Сан (WWF)-гийн Монгол дахь Хєтєлбєрийн Газар нь Алтай Соёны бvс нутгийн Монгол дахь хэсэг буюу Увс, Ховд, Баян-єлгий аймгуудын нутаг дахь Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг бэхжvvлэх, тухайн бvс нутгийн ховор, ховордож буй зvйлийг хамгаалахад чиглэгдсэн тєслvvдийг хэрэгжvvлдэг.

Тухайн бvс нутагт байгаль орчны хуулийн хэрэгжилт хангалтгvй, УТХГН-ын нийтлэг горимыг зєрчих, ховор, ховордсон амьтан ургамлын зvйлийг хууль бусаар ашиглах явдал буурахгvй байгаагаас шалтгаалан ховор зvйлvvдийн амьдрах, vржих таатай орчин бvрдэж тєдийлэн чадахгvй байсан.

Иймээс Монгол орны єнєєгийн нєхцєлд тохируулан байгалийн амьтан ургамлын зvйлийг хууль бусаар ашиглах зохисгvй ажиллагаатай тэмцэх загварыг тогтоох, байгаль орчны хяналтын тогтолцоог боловсронгуй болгох зорилгоор 2001 онд Дэлхийн Байгаль Хамгаалах Сан (WWF)-гийн Монгол дахь Хєтєлбєрийн Газар нь Байгаль орчны яам, Байгаль орчныг хамгаалах албатай (хуучин нэрээр УМХГ) хамтран хууль бус агнууртай тэмцэх “Ирвэс-1” шуурхай багийг Увс аймагт, 2004 онд Улсын Мэргэжлийн Хяналтын Газрын Байгаль орчны хяналтын хэлтэстэй хамтран Ховд аймагт Ирвэс-3 багийг байгуулан ажиллаж байна.



design & technology by getunik.com