"Эрүүл мэнд - Эрүүл байгаль"
Алтай хот дахь Анагаах ухааны коллежийн оюутнууд бөхөн хамгааллыг идэвхитэй үйл ажиллагаагаар дэмжиж байна.
Нийт 26 гишүүн, клубын ахлагч Б.Мөнгөнтогтох, удирдагч багш Ш.Одонтуяа гэсэн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Төслийн нээлтийн үеэр үүсгэн байгуулагдсан клубуудын дундаас нэлээн үр бүтээлтэй үйл ажиллагаа явуулж, зохион байгуулалтын хувьд жигдэрсэн клубын тоонд “Эрүүл мэнд – Эрүүл байгаль” клуб зүй ёсоор орно.